1. А: Сарын тэмдэг ирсний дараа шоколадан бор юм гардаг. Энэ юуных вэ?
Х: Бор өнгөтэй юм гарч болно. Хуучин цус тийм өнгөтэй болдог юм. Ер нь бол сарын тэмдэг дуусах үед гардаг шавхарга тийм гарч болно.
2. А: Бэлгийн хавьталтанд орж байх үед өндгөвчөөр өвдөх таагүй мэдрэмж төрдөг. Энэ юуных вэ?
Х: Үзүүлэх хэрэгтэй. Шарх, үрэвсэл байж магадгүй.
3. А: Сарын тэмдэг гэнэт өвдөлттэй ирэхээр яадаг вэ?
Х: Өмнө нь өвдөлттэй ирдэггүй байсан бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Үрэвсэл эсвэл эндометриоз байж магад.
4. А: Жирэмслэлтээс хамгаалах спираль, эм хоёрын аль нь үр дүнтэй вэ?
Х: Хоёулаа үр дүнтэй. Тухайн хүндээ аль нь илүү тохирохоос шалтгаална. Мөн эмийг нь уухдаа их хариуцлагатай байж өдөр бүр уух хэрэгтэй. Чадахгүй бол спираль нь дээр.
5. А: Сарын юм ирэх дөхөөд 10 хоногийн өмнөөс доогуур загатнаад цагаан юм гараад ирдэг. Тэгээд сарын юм ирээд дуусахаар зүгээр байдаг. 2,3 ингэж байна. Орой болгон усаар угааж, дотуур хувцсаа сольдог.
Х: Ялгадасны өнгө үнэр өөрчлөгдөж байна уу? Ажиглах хэрэгтэй. Шар, ногоон болоод үнэр нь онцгүй болбол эмчид хандах хэрэгтэй. Цагаан ээдэм шиг байвал мөөгөнцөр байж магад.
6. А: Бугалгандаа суулгац тавиулсан юм. Бараг юм ирэхгүй байх юм. Тавиулсан эмнэлэгтээ үзүүлсэн чинв зүгээр гээд байна. Сонин бор дуу юм гардаг болсон. 2 сард 1 ирдэг болсон.
Х: Суулгац нь гормон агуулдаг тул тиймэрхүү өөрчлөлт илэрч болно. Өөрт төвөгтэй санагдвал авахуулсан ч болно. Эсвэл гурван жилийн хугацааг нь дуусгаад дараа нь спираль тавиулсан ч болно.
7. А: Эрэгтэй хүнтэй унтана гэхээс заримдаа сэжиг хүрээд байх юмаа. Эрэгтэй хүн бэлэг эрхтэнээ байнга угаадаггүй, дотуур хувцсаа өдөр болгон сольдоггүй гээд бодохоор сэжиг хүрээд ч байх шиг. Яаж энэ тал дээр энгийн ханддаг болох вэ?
Х: Хувийн ариун цэврийг эрэгтэй хүн ч гэсэн сахих хэрэгтэй. Учир нь эрэгтэй хүнээс эмэгтэйчүүдэд бактер их халдаж дараа нь эмэгтэйдээ зовиур үүсгэдэг.
Эрэгтэй хүндээ тэр бактер нь хэр барагтаа зовиур үүсгэдэггүй. Харин эмэгтэй хүний үтрээ далд, чийгтэй орчин тул гаднаас орж ирсэн гаднаас орж ирсэн бактер амархан үржих нөхцөл болдог. Иймд эрэгтэй хүмүүс бэлгэвчгүй бэлгийн харилцаанд орохдоо бэлэг эрхтэнээ эхлээд савандаж угаавал эмэгтэйчүүдэд бага үрэвсэлт өвчин үүсдэг.
8. А: 1. Хөхний даруулганаас уурагний үнэр байнга үнэртэх боллоо. Жирэмсэн биш байж яагаад уураг гараад байдаг юм бол?
Х: Гормоны өөрчлөлт байж магадгүй. Эмчид үзүүлээд шинжилгээ өгөх хэрэгтэй.
9. A: Алтжуулсан спиралны давуу тал нь юу вэ?
X: Үрэвслийн эсрэг давхар үйлдэлтэй.
Comments
Post a Comment