Нас барсан хүүхдийн 30% нь түлэгдэлтээс шалтгаалдаг гэдэг “аймшиг” мэдээг телевизийн титрээс хараад хараад харамсах сэтгэл их төрснийг нуух юун. Тэр даруй эрүүл мэндийн статистик үзүүлэлтээ харван Гэмтэл хордлого, гадны шалтгаант нас баралт манай орны хувьд 2015 онд 10000 хүнд 8.47 тохиолдож, нас баралтын гуравдахь шалтгаан болдог байна. Тус статистикаас бид нас барсан хүүхдийн 30% нь түлэгдэлтээс болдог гэдэг тоог батлах, бас үгүйсгэх тоо баримт олж чадаагүй гэдгээ нуух юун.
Гэвч энэ асуудал нь хэзээ ч хэнд ч тохиолдож болох түлэгдэлтийн тохиолдолтой учирсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай Яаралтай түргэн тусламжийн эмч Бадраагаас авсан зөвлөмжөөс хүргэе.
Тэрээр яриагаа том хэмжээний түлэгдэлт, эсвэл бага насны хүүхдийн түлэгдэлтийн тохоилдолд яаралтай түргэн тусламжинд хандахыг зөвлөсөн ба гэрийн нөхцөлд дараах байдлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөлөө. Үүнд:
- Тусламж иртэл биеийн гадаргуу хэсгийг хүйтэн усанд булхуулж цэвэрлэх хэрэгтэй.
- Хүн түлэгдэх үедээ синтетик материалтай хувцастай байвал хувцсыг маш яаралтай тайлах хэрэгтэй. Дараа нь ариутгасан бинтээр ороож болно.
- Хэрвээ өвдөлт их байвал парацетамол гэх мэт өвчин намдаагч хэрэглэж байж болно.
Ярианы төгсгөлд тэрээр “Манайхан зарим буруу ойлголтоос үүдээд элсэн чихэр, гутлын тос гэх мэт янз бүрийн бохир зүйл түрхсэн байдаг. Нохойн цус сайн гээд түрхсэн байдаг тохиолдолд ч бий. Түлэгдэлтэлтийн үед арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан байдаг тул энэ төрлийн арга хэмжээг авч хэрхэвч болохгүй” гэдгийг анхаарууллаа.
Comments
Post a Comment