Ногоон цай ба хавдар

Хорт хавдрын өвчний шалтгаант нас баралт нь 1990 оноос хойш хүн амын нас баралтын 2 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байгаа ба 2015 онд нийт нас барсан 4 хүн тутмын нэг нь тус шалтгаанаар өөд болжээ. Манай улсад тус онд хавдартай 20’003 хүн бүртгэгдсэн байгаа тухай Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв.

Ингээд тус өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар боломж байгаа тухай Энэтхэг улсын хавдрын эмч Сингхээс дараах зүйлийг тодруулав.



Танай сайтаас холбогдсонд баяртай байна. Яг одоо би ногоон цайны ургамлын найрлагад байдаг катехин гэх бодисыг хавдрын эсийн шугамуудад яаж үйлчилж байгааг судалж байна. Арга зүйгээ энгийн үгээр тайлбарлавал ногоон цайны ургамлаас ялгаж авсан катехиныг тусгай уусгагч шингэнд хийгээд тодорхой хавдрын эсүүд дээр нэмж үр дүнг нь тооцож байна. Анхны таамаглал маань зөв гэдэг нь судалгааны одоогийн явцаас харагдаж байна. Тодруулбал ногоон цайг өдөр тутамдаа хэрэглэдэг хүн хавдар тусах магадлал тодорхой хувиар бага байдгийг миний хувьд тогтоогоод байна.

Кахетин бол ногоон цайны найрлагын хамгийн чухал нь юм. Үүнийг англиар EGCG гэж нэрлэдэг. Судалгааны явцад энэ бодис нь зөвхөн хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна олон үйлдэлтэйг тогтоосон. Үүнд чихрийн шижингийн эсрэг, хордлогын эсрэг гэх мэт. Би одоогоор эдгээрийг илүү дэлгэрэнгүй судлахаар бэлтгэж байна. Хордлогын тухайд бид биенийхээ хордлогыг тайлахын тулд сүү уудаг. Үүнтэй төстэй. Мэргэжлийн хэлэнд antioxidant гэдэг. Хүний биеэс олон төрлийн хорыг гадагшлуулдаг гэсэн үг.

Япончуудын хувьд ногоон цайны хэрэглээ маш өндөр, бүр өдөр тутмын хэрэглээ болгоод байгаа нь тэд нарын эрүүл амьдралын хэв маягийн салшгүй хэсэг юм байна. Хавдар, чихрийн шижин, хордлого зэрэг нь манай улсад маш ихээр тохиолддог учраас бид ч бас ногоон цайг өдөр тутмын хэрэглээ болгох нь эрүүл мэндэд маш тустай гэдгийг хэлье. 

Comments