Кейт Виндулич: Гүйлтийн зам тураадаггүй.

Сүүлийн үед таргалалт гэх чимээгүй тахал бидний дунд орших болжээ. Ийнхүү энэ чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд судалгаа хийсэн аж. Харин үр дүнд нь дэлхийд 1,9 тэрбум хүн жингийн илүүдэлтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Мөн 18 наснаас дээш 650 сая хүн жингийн илүүдэлтэй амьдарч байгаа юм. 
Харин “European Commission”, “WWF”, “Inter-American Development Bank” зэрэг байгууллагатай хамтран ажилладаг “Knoema” судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар “2014 онд Монгол улсын эмэгтэйчүүдийн таргалалт 18,4 хувьтай байсан. Энэ нь 2005 оныг 2014 оныхтой харьцуулахад 11-18,4 хувиар өссөн” гэх дүгнэлт гарчээ.
Мөн уг сэдвийн талаар “Монгол-Мед” эмнэлгийн мэдээлж буйгаар, “Таргалалтаас болж тахир дутуу болох, элэг бөөр өвчилж, зүрхий шигдээс болох, эрт нас барах, нүүрс усны алдагдалд орох, тулгуур эрхтэнд ачаалал нэмэгдэн, нурууны үе гэмтэх зэрэг эрсдэл бий болдог юм. Түүнчлэн хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижингийн 2-р хэлбэрээр өвчлөх магадлал 9 дахин их болдог” гэжээ.  
Мөн таргалалт нь хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг аж. Зарим хүмүүс дааврын өвчнөөс болдог бол нөгөө хэсэг нь буруу хооллолт, хөдөлгөөн дутагдах зэрэг амьдралын буруу хэвшлээс болж таргалсан байдаг аж. Иймд амьдралын буруу хэвшлээс болж таргалсан хүмүүст доорх дасгалыг хийхийг зөвлөж байна. 

Гүйлтийн зам дээр хэзээ ч бүү алх
Хэрвээ та жингээ хасах зорилготойгоор фитнесст юмуу гэртээ гүйлтийн зам ашиглаж байгаа бол дээр нь хэзээ ч битгий алхаарай. Учир нь гүйлтийн зам дээр гүйх нь өөх тосыг хурдан шатаах, бодисын солилцоог хурдлуулах зорилготой байдаг юм. 
Долоо хоногт бүр 80 минутыг өөртөө зарцуул
Та долоон хоногт 80 минутыг л өөртөө зарцуулан марафон гүйлтээр хичээллээд үзээрэй. Эсвэл гэрээсээ гараад ойрхон газар луу гүйсэн ч болно. Энэ дасгалыг та долоон хонногт дөрвөн удаа хийсэн ч болох юм. Ингэснээр биед байгаа өөх тос, калорийг хурдан шатааж, өөрийгөө хүчирхэг нэгэн болохыг мэдрэх таатай үр дүнтэй аж.
Тоног төхөөрөмжгүй дасгал хийх
Та жингээ хасахын тулд зарим тохиолдолд тоног төхөөрөмж хэрэглэхгүй байж болно. Харин та хоёр талаас нь татах зориулалттай дасгалын хэрэгсэл болон тулгууртай том бөмбөгөөр дасгал хийж болох юм. Хэрвээ та сунадаг хэрэгслийг хоёр талаас нь татаж дасгал хийвэл гарны болон гэдэсний булчин чангарна. Харин бөмбөгтэй дасгал хийх аваас харвин гэдэснээсээ салах боломжтой юм. Эдгээр аргуудыг МЭӨ 500 онд хэрэглэж байсан гэх түүх байдаг аж.
Дасгалыг зугаатай аргаар хийх хэрэгтэй
Та зурагтаар эсвэл интернет ашиглан тураах дасгал үзэн дуурайж хийх хэрэгтэй. Энэ үнэхээр зугаатай санагдаж таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө.  Ингэснээр та зуун калорийг эрүүл дасгал хөдөлгөөн хийснээр хурдан шатааж чадах юм.
Дасгалаа хийж эхэлсэн бол ЧАДНА гэдэгтээ итгээрэй
Хэрвээ эдгээр дасгалын хийж эхэлсэн бол санаа зовох хэрэггүй. Харин эдгээр энгийн дасгалуудыг хийж эхлээгүй бол 300 калори шатаах гэдэг боломжгүй мэт санагдаж болзошгүй. Гэхдээ та үүнийг хийснээр өөрийнхөө бие махбод өөрчлөгдөж буйг, бодисын солилцоо явагдаж байгааг мэдрэх боломжтой юм.
Шилдэг дасгалжуулагчийн дасгалын бичлэгийг олж аваарай
Нью-Йорк хотын Кейт Виндулич гэж шилдэг дасгалжуулагчийн бичлэг хамгийн үр дүнтэй байдаг гэжээ. Интернет хөгжсөн энэ үед түүний бичлэгийг татаж аваад, даган хийх боломжтой. Түүний хийлгэж буй дасгалууд нь алхам алхмаар эхлэх бөгөөд энэ нь ахисаар таны биед гайхалтай үр дүнд үзүүлэн, жин хасахад тусалдаг аж.

Comments