Эмэгтэйчүүдийн эмч Хорлоогийн зөвлөмж

Асуулт: Сайн байна уу? Миний сарын тэмдэг тогтвортой ирдэггүй юм аа. Би хөхүүл хүүхэдтэй. Тэгээд жирэмснээс хамгаалах хуанли хөтлөх гэхээр болохгүй юм аа. Жирэмснээс хамгаалах бол ямар эм ууж болох вэ? Таргалах болов уу?

Зөвлөмж: Жирэмсэлтээс хамгаалах тийм эм уу гэж би зөвлөж болохгүй. Жирэмслэлтээс хамгаалах эм болгон гормоны найрлагатай тул хүнд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй байдаг. 



Асуулт: Би одоо 31 настай. Хүүхэдгүй. Нэг талын өндгөвчинд эндометройз гэдэг оноштой. 6 орчим см хэмжээндээ 6 орчим сар болж байна. Үүнийг заавал мэс заслын аргаар авахуулах ёстой юу? Уламжлалтын аргаар эм ууж алга болгох арга байдаг уу? Хурдан хүүхэдтэй болмоор байдаг. Мөн макозын шинжилгээгээр байнга л өөрчлөлттэй гарах юм. Зөндөө эмчилгээ хийлгэлээ нэмэр байдаггүй. Яах ёстой талаар зөвлөөч.

Зөвлөмж: Өндгөвчний уйланхай киста соривжоод хатуурсан байх аа. ЭХО-д харуулсан зургаа сканнердаад явуулаарай. Харин Эсдрадоль, Прогестрон гэдэг гормоны шинжилгээнүүдийг хийлгээрэй. Чиний өндгөвч жирэмслэлтэнд хэрхэн бэлэн байгааг эдгээр дааврууд харуулдаг. Монгол эм Өлзий 18, Юмдүүжинг уугаад байхад өндгөвчний үйл ажиллагаа сайжирч, уйланхай арилдаг.

Сайн байна уу? Миний биений юм алдагдалтай ихээд байх юм. Уг нь 2 сарын өмнө кистатай өндгөвчний үрэвсэлтэй гээд 10 хоног шарлага тариа хийлгэсэн боловч, эргээд бор юм гараад байх юм. Юм ирсэн үед 3 хоног цус түүнээс хойш арваад хоног бор юм гарч байгаад гайгүй болчих юм. 

Зөвлөмж: Монгол эм, Шим шим, Өлзий 18 гээд эмнүүдийг уухад эргээд хэвийн байдалдаа орно. Одоо өнгөвчний үрэвсэл намдсан байх аа. Умайн агшилт сул хэсэгтээ сарын хир гадагшлуулах ажиллагаа удааширч бор өнгөтэй цус гадагшилдаг. 

Comments

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete
  2. Nice Blog,it may be nice comment on you blog for share, Discover expert urological care with our dedicated team of specialists. From comprehensive evaluations to advanced treatments, trust our skilled urologists to provide personalized care for all your urinary and reproductive health needs. Book an appointment today for compassionate, cutting-edge care.

    ReplyDelete

Post a Comment