1. А: 4 настай охин төрөхдөө л цус багадалттай гэж байсан. Одоо хүртэл махан хоол иддэггүй. Хоол идэхээр дотор нь муухай оргидог. Хүчээр идүүлбэл бөөлжчихдөг. Иддэг зүйл нь өндөг талх, нарийн боов. Биеийн хөгжил нь сайн, ой тогтоолт мэдрэл нь сайн. Гэвч эрүүл бус мэдрэмж төрөөд байгаа юм. Хаана ямар эмчид үзүүлэх үү? Шалтгаан нь юу байдаг юм бол шинжилгээ өгч, иодруулах шаардлагатай юм байдаг уу?
Х: Юуны өмнө цус багадалт, хоолны дуршил хоёр хоорондоо хамааралгүй. Махан хоол өгөх гэж хүчээр оролдох хэрэггүй. Өндөг маш чухал уурагтай. Мөн дү-пү, шар буурцагийн мах мэтийн ургамлын гаралтай уураг өгч болно. Хүн ер нь махнаас уураг л авдаг. Махан хоолоор шахах хэрэггүй гэж дахин хэлье.
Түүнчлэн Боннисан гэж чацга алдсан ч өгдөг өтгөн хатсан ч өгдөг ургамлын гаралтай эм бий. Энэ эм нь хоолны дуршил буурсан хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлнэ гэсэн заалттай байдаг. Иймд хоргүй зөөлөн эм учир өгч болно.
Мөн хүүхдэд өөрсөдтэйгээ адилхан хоол өгөх гэж хүчлэх нь маш буруу. Ногоо ихтэй хоол мөн жимс, сүү, цагаан, идээ илүү өгөх нь зөв.
2. А: 5 сартай хүүхдийн нуруу бөгтийгөөд байна. Бас 2 хавирга нь хэтэрхий тэлчихсэн юм шиг болоод байна. Яах ёстой вэ?
Х: Витамин Д-ийн шинжилгээ мөн ясны кальц үздэг денситометр гэж шинжилгээ өгөх хэрэгтэй.
3. А: 1 нас 5 сартай хүүхэд маань ойр ойрхон ханиад хүрдэг. Уушгиндаа бронхиттой гээд байсан. Царвангаар хоолойд нь жин тавьж болох уу?
Х: Царвангаар жин тавихаас айх юмгүй. Гол нь дархлааг нь дэмжих ёстой.
4. А: 1 сартай хүүгийн гэдэс төрсөн цагаасаа дүүрч байна. Бас шүүстэй баагаад байна. Яах вэ?
Х: Гэдэс дүүрэх олон шалтгаантай. Хамар битүүрвэл дүүрнэ. Мөн даарвал дүүрнэ. Асууж тодруулах ёстой юм. Мөн баасыг нь харж байж л хэлнэ дээ. Дан хөхөөрөө юу нэмэлттэй холимог уу гэдэг нь чухал байдаг.
5. А: 9 настай хүүхдийн хөлөн дээр байдаг товгор ясан дээр нь яманд цохиод хавдчихсан юм шиг жоохон хавдар гарчихлаа. Энэ одоо юу юм бол? Хавдарт үзүүлэх хэрэгтэй юу? Дарахад өвчингүй байна.
Х: Эхлээд дүүргийнхээ мэс заслын тасагт үзүүлэх хэрэгтэй.
Comments
Post a Comment